ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ БАХАРХАЛ :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ БАХАРХАЛ

          Дэлхийн улс орноор хэрэн хэсэж явахдаа “Би Монголоос ирсэн” гэж хэлэхдээ Монгол орны талаар мэдэхгүй, сонсоо ч үгүй хүмүүстэй олон тааралдсан бизээ. Тэгвэл Монгол орон дэлхийд нэрээ дуудуулах бахархалгүй, олонд танигдах гайхамшиггүй орон гэж үү? Доорх бяцхан түүврийг уншаад Монгол орон дэлхийд нэрээ гаргасан орон гэдгийг хүлээн зөвшөөрөх бизээ.
 

..Монголчууд дэлхийн түүхэнд

Чингис хаан.

-       АНУ-ын Вашингтон мужаас эрхлэн гаргадаг 680 мянган уншигчтай “Вашингтон Пост” өдөр тутмын сонин 1995 онд, дэлхий даяар нийт 4 сая уншигчтай “Таймс” долоо хоног тутмын сонин 1989 онд “Өнгөрсөн мянган жилийн дэлхийн түүхэнд хамгийн нөлөөтэй байсан хүмүүсийн жагсаалтад нэрлэн оруулсан.

-       1998 онд Оксфордын их сургууль болон Люксембург хотийн “Олон улсын соёлын музей” хамтран “Мянган жилийн домог болсон 10 хүн” шалгаруулалтад нэр дэвшүүлсэн.

-       Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic Society)-ээс шалгаруулсан “Бүх үеийн хамгийн шилдэг 50 улс төрийн удирдагч”-ийн нэгд зүй ёсоор орсон.

Түүнчлэн Чингис хааны тухай телевизийн олон ангит, баримтат болон уран сайхны кинонууд ар араасаа цувран, гадаад, дотоодын олон судлаачид түүний шарилыг олохыг мөрөөдсөөр байна. Энэ мэтчилэн бидний бахархал болсон Чингис хаан нэг талаас харгис хэрцгий түрэмгийлэгч, нөгөө талаас агуу удирдагч, жанжин хэмээн нэрлэгдэж дэлхийн алдарт зохиол бүтээлүүдээр даяар олноо алдаршиж байна.

Монголчууд дэлхийн өвд

Увс нуурын ай сав Монгол орны хамгийн том талбайтай Увс нуураар нэрлэгдсэн энэ ай сав нь Төв Азийн хойд захын гадагш урсгалгүй ай сав бөгөөд Евро Азийн зүүн бүсийн 12 хамгаалалттай газрын биологийн гол төрөл зүйлүүдийг  төлөөлдөг экосистемийн томоохон хүрээ бүхий газар нутаг юм. Тус ай савын талын бүсийн экосистем нь дэлхийд ховордсон шувууд, говь цөлийн бүс нь ховор болон ховордсон мэрэгч амьтад, уулархаг бүс нь ирвэс, аргаль, янгирын өлгий нутаг болдог. Гадагш урсгалгүй, давст Увс нуурын систем нь уур амьсгал болон усны зүй тогтлын хувьд олон улсын шинжлэх ухаанд чухал ач холбогдолтойд тооцогддог. Мөн Сибирээс өмнө зүгт нүүдэллэх нүүдлийн шувуудын дайран өнгөрөх чухал газар болдог. Дээрх бүх шалгуурыг үндэслэн Увс нуурын ай сав газрыг 2003 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “Дэлхийн байгалийн өв”-ийн жагсаалтанд бүртгэж авсан.

Орхоны хөндийн соёлын дурсгалт газар.  Орхоны хөндий дэх Эрдэнэзуу, Төвхөн хийд, Уйгарын Харбалгас, Хархорум хотын туурь, Түргийн Культегин, Билгэ хааны хөшөө зэрэг түүх, соёлын чухал дурсгалыг хамруулсан 143,867 га талбай бүхий газар нутаг нь VI зууны үед хамрагдах археологийн үлдэгдэл, Монголын эртний хаадын орд өргөө, улсын нийслэлийн төв,  Төв Азийн хойд хэсэг ялангуяа Монголын хот байгуулалтын гарал үүсэл хөгжлийг харуулах археологийн үлдэгдэл, Монголын буддын шашны хөгжлийн түлхэц болсон сүм хийд гэх мэт Монголын түүх, соёлын арвин өв бүхий дурсгалуудыг хадгалан үлдсэн учраас 2004 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “Дэлхийн Соёлын өв”-ийн жагсаалтанд бүртгэж авсан.

“Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өвийн бүртгэлд санал орсон газрууд:

Санал оруулсан он

Цагаан салаагын хадны зураг

1996

Хойд Цэнхэрийн агуйн хадны бичээс /1996/

1996

Монголын их дахилгатай уулс: Богд Хан, Бурхан Халдун, Отгонтэнгэр /1996/

1996

Хөвсгөл нуур ба бөөг мөргөлтөн Цаатангуудын газар нутаг /1996/

1996

Говь Гурван Сайхан уул

1996

Амарбаясгалант хийд болон онголсон соёлын нутаг

1996

 

Мөн ЮНЕСКО-гоос 2003 онд “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”, 2005 онд “Монгол ардын уртын дуу”-г хүн төрөлхтөний аман болон биет бус өвийн шилдэг дээжээр тунхаглан зарласан.

Монголчууд дэлхийн спортод 

Асашёорү Дагвадорж Сумогийн дэвжээний шинэ өнгө төрх болсон Монгол сумочид Конишики болон бусад Хавайн бөхчүүдийг бодвол жижигэвтэр биетэй, 140кг-ас доошгүй жинтэй. Бие байдлын ялгаа нь сумо бөхийн техникт төдийлөн нөлөөлдөггүй. Якозуна Асашёорү нь ур чадвар, авхаалж самбаа, уран мэхээр Японы бөхчүүдээс хавьгүй хол амжилттай явж байгаа авьяаслаг бөх юм. Түүний энэхүү амжилтанд гэр бүлийн бахархал, төрсөн нутаг ихээхэн нөлөөлдөг. Асашорюгийн аав болон дөрвөн ах нь Монгол үндэсний бөхийн билэгдэл болсон гэр бүл бөгөөд аав нь түүнд бага наснаас нь бөхийн арга барилаас заадаг байжээ. Сумо бөх 82 техниктэйгээс түлхэх, дайрах, татах, хаях зэрэг нь чухал техникт тооцогддог бол Монголын бөхчүүд оч бадарсан нүд шигээ сумогийн шинэ үеийн олон техникүүдийг гаргаж байна.  

Монголчууд дэлхийн урлагт

Өндөр Гэгээн Занабазар Халхын анхны Богд Өндөр Гэгээн Занабазар 1635 оны модон гахай жил Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Түшээт Хан Гомбодоржын хүү болон мэндэлсэн. Дэлхий дахинаа “Төмрийн мастер” гэж алдаршсан түүний бүтээсэн 21 дарь эх, Язгуурын таван бурхан зэрэг нь хэсэгчлэн цутгаж угсраагүй, бүхлээр нь цутгасан цутгамал баримал гэдгээрээ дэлхийн урлагт үнэтэй байр суурь эзэлж, олон уран бүтээлчдийн анхаарлыг татдаг. Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, нинжин сэтгэл, насны онцлогийг бүрэн тусгаж харуулж чадсан түүний 21 дарь эх Монголын бурхны шашны урлагт цоо шинэ дэвшил болсон төдийгүй, Монголын буддын урлагийг дэлхийд нээсэн бүтээл болж чадсан юм. Түүний Очир Дарь эх, Ногоон Дарь эх болон Босоо Майдар зэрэг бүтээлийг 1995 онд Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас боловсруулсан “Соёлын өвийг хамгаалах” хуулиар түүх, соёлын хосгүй үзмэр хэмээн хамгаалалтанд авсан. Анхдугаар Богд Жавзандамба хутагт нь шашин төрийн гарамгай зүтгэлтэн байсан төдийгүй уран барималч, гүн ухаанч, хэл шинжээч, одон орон судлаач, анагаах ухааны асар их мэдлэгтэй нэгэн байжээ.
 

Монголчууд дэлхийн шинжлэх ухаанд

Үлэг гүрвэлийн олдвор Монголын өргөн уудам говь нутгаар хийгдсэн судалгааны ажлууд нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан. Эдгээр нээлтийн ачаар хүн төрөлхтөн 80 сая жилийн өмнө мөхөж үгүй болсон үлэг гүрвэлийн талаар үнэн бодит ойлголттой болж чадсан юм. Тэдний нээж дэлхий нийтэд таниулсан хэдэн арван шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор байснаас хамгийн сонирхолтой нь үр хөврөл бүхий чулуужсан өндөг бөгөөд энэхүү олдворын ачаар дэлхийн эрдэмтдийн дундах удаан хугацааны маргаан эцэс болж үлэг гүрвэл амьд зулзага төрүүлдэггүй, өндөглөдөг гэдгийн баталгаа болж өгсөн. Дэлхийн судлаачдын чихийг сэрт хийлгэсэн бас нэгэн олдвор нь “Ноцолдож буй үлэг гүрвэл” юм. Нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератоп, махан идэшт Вилосираптортай зууралдан элсэнд даруулсан байдалтай олдсон энэхүү олдвор нь тухайн үед амьтад хэрхэн сарвууны хумсаа ашиглаж байсныг нотлох анхны материал болсон юм. Монгол нутаг дахь үлэг гүрвэлийн малтлага хэдэн зууны түүхтэй салбар бишээ. Бусад орнуудтай харьцуулахад хэдхэн тооны судалгааны баг малтлага хийсэн ч олсон олдворууд нь дэлхийд гайхагдахаар олон шинэ нээлтийг хийсэн олдворууд болж чадсан юм.

 


бичсэн: batmunkh | төрөл: Улс төр 2009-02-21 өдөр 14:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



BAYARLALAA
TAND BAYARLALAA BAHARHAL IHEER TORUULJ BAIGAAD TANII ENE UIL HEREG USNII URSGAL MET HEZEECH BITGII ZOGSOOSOI UR HOICHDOO OVLUULJ UE UEIIN MONGOLIIN BAHARHALIIG OLJ NIITELLJ BAIGAASAI GEJ HUSEN EROOY TANII AJILD AMIDRALD AZ HIIMORI TUSHIJ YVAG BAYRALALAA
Бичсэн: MONGOLIA (зочин) 17:40, 2014-07-05 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин 12:45, 2010-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments