ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
Сургамжтай түүх :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Сургамжтай түүх

  Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтнаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ.

Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа.

Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа...  

Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна... 


Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа.
Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантайхан хандаж, сайн сайхан барилга барьцгаая.


бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2009-02-21 өдөр 17:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сургамжтай түүх
үнэхээр таалагдлаа гоё шүү
Бичсэн: zaya (зочин) 17:00, 2011-06-23 | Холбоос | |


vneheer huurhun syrgamjtai tvvh bn.bayrlalaa.dahij olon goe yvmnyyd bicheerei. kiss
Бичсэн: bayraa 14:29, 2009-05-07 | Холбоос | |


ih yum bodogdhoor saihan surgamj bn. Unuudur l unshij bgaadaa haramsaj bn.
Бичсэн: solongo (зочин) 11:18, 2009-03-29 | Холбоос | |


big hug Хэдий нэг их хэрэггүй зүйл хийгээд байгаа юм шиг боловч сэтгэл гаргаж хийж байгаа болохоор, бас цаагуураа цөөн ч болов хүнд хэрэг болж байгаа болохоор, эргээд надад юу ч ирэхгүй байсан ч сэтгэл хангалуун байна гэж боддог юм. Гэхдээ л ирэхгүй байна гэж байдаггүй. Сэтгэлээсээ хийсэн зүйлд заавал хариу нь ирдэг. Блог чинь их таалагдаж байна big grin
Бичсэн: xvv 02:31, 2009-02-23 | Холбоос | |


taalagdlaa.huurhun surgamj bna.
Бичсэн: Зочин 23:33, 2009-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments