ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
Дотооддоо тэтгэлэгээр сурах боломж :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Дотооддоо тэтгэлэгээр сурах боломж

         Сурах хүсэл эрмэлзэлтэй, авъяаслаг залууст Эх орондоо тэтгэлэгээр сурах боломж нээлттэй байна. Та бүхэн гагцхүү эх орондоо шаардлагатай байгаа мэргэжлийг сонгож сайн сурах л хэрэгтэй. Ингээд дотооддоо сурах тэтгэлэг олгодог компаниудыг оюутан танд танилцуулж байна...

"ЗОРИГ" САН ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Зориг сан нь анх 2005 оноос Швейцарийн Хөгжлийн Агентлагтай/ЗОС/ хамтран Дотооддоо Тэтгэлгээр сурах хөтөлбөрийгзохионбайгуулжбайгаа. Энэ хөтөлбөрийнзорилгоньсурлагынамжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдарлын идэвх оролцоог дээшлүүлэх зорилготой. Уг хөтөлбөрт хамрагдах шалгуур нь:

- Дотоодын  их дээд  сургуулийн  2 болон   түүнээс  дээш   курсийн   үндсэн ангид суралцаж байгаа

-  Гэр  бүл  нь амьжиргааны  батал-гаажих түвшингөөс доогуур

- Сурлагын голч оноо 3.2 ба түүнээс дээш байх

- Оюутан залуучуудын дунд зохиогд-дог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан   оролцдог,    идэвхтэй   байх хэрэгтэй  юм.  Мөн хөдөө орон  нутгийн болон  хот  суурин   газрын  амжиргааны түвшинөөс доогуур өрхийн хүүхдүүдийг түлхүү харгалзаж үздэг. Энэ хөтөлбөрт өөр эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутан хамрагдах эрхгүй юм байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ммуу.гопдТоипйайоп.тп.огд вэб хаягаар сонирхож болох юм байна.

"моннис" компании "ирээдүйн манлайлагч " тэтгэлэгт хөтөлбөр

2007 оны 7-р сараас эхлэн анх удаа зохион байгуулж байгаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь дотоодын их дээд сургуулийн өдрийн ангид элсэн орох, шаардалагатай байгаа мэргэжлээр суралцах гэж буй хэдий ч санхүүгийн тодорхой     бэрхшээлтэй,     хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулж дэмжих зориулалттай юм. Энэ хөтөлбөрийн онцлогньшалгарсансургалтынтөлбөрөөс гадна тус компанид дадлагжих, улмаар өөрийн аймагтаа ажлын байраар хангаж өгдөг.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутанд тавигдах шаардлага:

-  Нийт цуглуулах кредитийн 75%-ийн цуглуулсан байх

-  Сургуулийн үнэлгээний системээс хамаарчсурлагын голчдүн4.0сургуулийн оюутнууд 3.0 дээш, 100%-ийн үнэлгээтэй сургуулийнх 85%-аас дээш байх

-  Оюутны     эрдэм     шинжилгээний ажилд  тодорхой   амжилттай   оролцсон байх

- Аль   нэг   гадаад   хэлийг   ахисан түвшинд эзэмшсэн байх

-  Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн, олимпиад болон бусад арга хэмжээнд амжилттай орлцсон байх гэсэн шалгууруудыгтавьдаг.

"Ирээдүйн манлайлагч" тэтгэлэгт механикинженер, мэдээллийнтехнологи, эдийн засаг, гадаад маркетингийн чиглэлээр бакалаврын зэргээр 3, 4-р курсэд сурж байгаа оюутнууд хамрагдах эрхтэй. Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл авахыг хүсвэл 311687, 318283, 318284 гэсэн утсаар болон улллллтоптз. сот гэсэн хаягаар хүссэн мэдээллээ авч болох юм.

"ГОЛОМТ" БАНКНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

Монголд анх удаа санаачлан хэрэгжүүлж эхэлсэн Толомт" банкны нэрэмжит тэтгэлэг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдсан юм. Тэтгэлэгт энэ жил Улаанбаатар хот, Орхон-Уул, Дархан Уул, Дорнод аймгаас нийт 58 их, дээд сургуулийн 315 оюутан материалаа ирүүлсэнээс 72 оюутан шалгарч, мөн өнгөрсөн жил тэтгэлэгт хамрагдсан оюутнуудаас 28 оюутан сурлагын үнэлгээгээ хэвээр хадгалж, урьд гаргасан амжилтаа бататган, үргэлжлүүлж тэтгэлэгт хамрагдах болзолыг хангажээ. Энэ жил нийт 100 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлийг та бүхэн 311971 утсаар болон www.golomtbankt.mn хаягаар сонирхож болох юм.

Мөн МАСЗХолбооноос Д.Сүхбаа-тарын нэрэмжит тэтгэлзгийг олгодог. Энэхүү    тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна Монголын зарим банк сурргалтын зээлийг олгодог.

 


бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2009-02-21 өдөр 17:52
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments