Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Тусгай зөвшөөрөл гэж юу вэ?
Тусгай зөвшөөрөл гэж юу вэ?
Тусгай зөвшөөрөл гэж юу вэ?
"Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл" /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ - гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажилллагааг тогтоосон хугацаа , нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг тусгай зөвшөөрөл гэнэ.
"Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг хэлнэ.
Тусгай зөвшөөрөл олгох дараалал
- Тусгай зөвшөөрөлийг хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. -Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл/Эрхлэх үйл ажиллагааны төрөл, оршин байрлах хаяг, харилцах утсаа тодорхой дурьдах / -Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар -Мэргэжлимйн хяналтын газрын дүгнэлт /Ажлын байрны дүгнэлтийг стандартын үзүүлэлтийн дагуу баталгаажуулсан байна /
- Өргөдөлийг хүлээн авсанаас хойш тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад зохих хяналтыг хийж тусгай зөвшөөрөлийг олгох эсэх тухай асуудлыг ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөлийг олгосон аж ахуй нэгжийн нэрсийг ерөнхий менежерээр баталгаажуулсаны дараа олгоно. Тусгай зөвшөөрөлийг олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж бичгээр хариуг өгнө.
- Тусгай зөвшөөрөлийг хуулинд заасан хугацаанд сунгалт хийнэ.
- Тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж зөвшөөрөлийг түтгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх ажлыг тухай бүр гүйцэтгэх болно.
- Тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар эзэмшигч болон харьяалах хяналтын байгууллага, татварын албанд бичгээр мэдэгдэж жагсаалтыг хүргүүлдэг.
- НИТХ-ын "Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх Тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам " -аар дараах зүйлийг зохицуулж байна. -Yйлчилгээний газруудын цагийн хуваарийг тогтоон өгч, тогтоосон цагийн хуваарийг зөрчиж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ явуулахгүй байх -Хүнсний дэлгүүрт бүх төрлийн архи, дарс, шар айргийг дахин савлах буюу аягалж хундгалан худалдаалах -Хоолны газар ялангуяа баранд хоол халуун хүйтэн зууш ундаагүйгээр согтууруулах ундаагаар үйлчлэх -Тусгай зөвшөөрөл бүхий бөөний худалдааны төв, хүнснйи дэлгүүр нь согтууруулах ундааг худалдаалж буй хүнснйи барааны нийт үнийн дүнгийн 25% аас хэтрүүлэхгүй байх -Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон байршил /Хүүхдийн цэцэрлэг, сургууль, оюутан сурагчдын байр, клиник эмнэлэг ,хүүхдийн байгууллагын байр, шатахуун түгээх станцын байр, орон сууцны суурийн давхар, түргэн үйлчилгээний цэг, мухлаг, павилон, түрээсийн лангуу гэх мэт
бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
tand bayarlalaa saihan medeelel bna nadad asuult bna lombardnii zuwshuurul haanaas awdag we
Бичсэн: Зочин
20:28, 2015-06-24 | Холбоос | |
Tanii buyan chin delgereg . Heregt medeelel bayarlalaa
Бичсэн: Momo
10:10, 2014-11-06 | Холбоос | |
Бичсэн: Зочин
17:13, 2010-10-22 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих