ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
КОМПАНИЙН ОЙЛГОЛТ, ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ЖУРАМ :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

КОМПАНИЙН ОЙЛГОЛТ, ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

 

Төлөвлөлт:

a)   Компаний ерөнхий ойлголт, эрх зүйн чадамж

b)   Компанийг  үүсгэн байгуулах нь

c)   Компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг буюу дүрэм

d)   Компанийг татан буулгах, өөрчлөн  зохион байгуулах

 

А. Компаний ерөнхий ойлголm, эрх зүйн чадамж

 

     Монгол улсын  1991 оны “Аж ахуйн нэгжийн тухай хууль”-д компанийн ойлголт, төрөл, үүсгэн байгуулах журам, дүрмийн сангийн доод хэмжээ, гишүүний эрх үүрэг, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг зохицуулж өгснөөр компани хэмээх аж ахуйн нэгж хөгжих үндэс суурийг тавьсан юм.

     Аж ахуйн нэгжийн тухай хуулийн 23-ийн 1-д заасанчлан “Гишүүдийн хувь хөрөнгөнөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө гишүүдээс тусгайлан өмчилсөн эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ өөрийн эд хөрөнгөөрөө хариуцдаг, гишүүн нь компанийн хүлээсэн үүргийн талаар хариуцлага хүлээдэггүй аж ахуйн нэгжийг  компани гэнэ”  хэмээн тодорхойлж  байв.  Улмаар тус хуулийн дараа нөхөрлөл, компанийн харилцааг нарийвчлан зохицуулсан Нөхөрлөл компанийн хууль  1995 онд батлагдсан бөгөөд энэ хуульд заасны дагуу компани нь хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компани хэмээн ангилагдаж одоо  мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид ч энэ ангилал хэвээр байгаа юм.

2002 оны 09 сарын 01нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн шинэ иргэний хуулийн 34-р зүйлд  “Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг,  өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.” Хэмээн тодорхойлсон байна.

Түүнчлэн иргэний эрх зүйд  хуулийн этгээдийг:

 - хуулиар нэрлэгдсэн

 - хуулиар нэрлэгдээгүй гэж ангилдаг.

Иргэний хуульд  ашиг олох зорилгоор байгуулагдан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө байгууллагыг компани, нөхөрлөл /ИХ 32-34/ гэсэн хэлбэртэй байхаар заасан нь хуулиар нэрлэгдсэн гэдэг ангилалд багтаж байна. Харин ашгийн бус байгууллагын хэлбэрийг хуулиар урьдчилан тодорхойлоогүй байна.

Компанийг өмчийн хэлбэрээс нь хамааруулж:

Хувийн

Төрийн

Холимог гэж ангилдаг.

Мөн хуулийн этгээд болох компанийг  үүсгэн байгуудах арга хийгээд, гишүүдийн хүлээх үүрэг, хариуцлага, эзэмшиж буй хувьцаагаа захиран зарцуулах аргаас нь хамаарч

                  Хувьцаат компани

 Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж ангилна.

Мөн үүнтэй төсөөтэй байдлаар компанийг  

Нийтийн

Хувийн гэж ангилна.

     Өөрөөр хэлбэл нийтэд хандаж хувьцаагаа  худалдаж  авахыг санал болгодог, хувьцаа нь хөрөнгийн биржээр борлогддог компанийг нийтийн компани гэдэг бол гишүүд нь хувьцаагаа өмчлөх эрхээ бусдад чөлөөтэй шилжүүлдэггүй, хөрөнгийн биржээр хувьцаа нь  борлогддоггүй компанийг хувийн компани гэнэ.

     Компани нь иргэний нэгэн адил эдийн засгийн харилцаанд оролцох эрхзүйн чадвар чадамжтай байна. Өөрөөр хэлбэл компанийн нийгэм эдийн   засгийн харилцаанд оролцож буй байдлыг иргэнтэй адидлтган харьцуулбал дараах томьёолол гарч болох юм.

 

                 Иргэн :                                   Хуулийн этгээд:

     Гэр бүл болох                       -           Нэгдэн нийлэх

     Гэрлэлт цуцлах                    -           Хуваах тусгаарлах

     Хүүхэд төрүүлэх                  -           Салбар, төлөөлөгчийн газраа нээх

     Үрчлэх                                   -           Охин, хараат компанитай болох

     Нас барах                              -           Татан буугдах, дампуурах

     Төрөх, насанд хүрэх -           Үүсгэн байгуулагдах гэх мэт

 

     Компани өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байхыг компани бүрийн хувьд өмчлөлтэй байна гэж үзэхэд хангалтгүй. Хэдийгээр компаниуд тусгайлсан эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хэдий ч тэр нь тэдний өмчлөлийн хөрөнгө гэж үзэж  болохгүй.

Жишээ нь төрийн өмчийн компанийн хувьд эд хөрөнгө нь төрийн өмч, хувийн компанийн хувьд энэ нь хувьцаа эзэмшигчдийн өмч юм. Иймд компаниуд жинхэнэ утгаар нь өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу тусгайлсан эд хөрөнгөө захиран зарцуулж байгаа юм.

Компани нь нөхөрлөл, хоршооны нэгэн адил тусгайлсан эд хөрөнгөтэй байх явдал нь бие дааж хариуцлага хүлээх чадварыг бий болгоно гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл тухайн компаниас бусад хуулийн этгээд, төр, үүсгэн байгуулагчид, гишүүд түүний бусдын өмнө хүлээсэн хариуцлагыг хүлээхгүй.

Компани нь зохион байгуулалтын нэгдэлтэй байх нь түүний нэгэн үндсэн шинж юм. Компани нь гадаад хэлбэр талаасаа хамтын удирдлага бүхий олон этгээдийн нийлбэр юм. Ийнхүү олонлог этгээдийн нийлбэр болох компани хуулийн этгээд болж  эрх зүйн харилцаанд оролцохын тулд хуулийн дагуу тодорхой байгууллагуудыг  байгуулдаг. Эдгээр нь компанийн захиргаа буюу компани хэмээх хуулийн этгээдийн байгууллага  хэмээн нэрлэгддэг юм.

Компани нь өөрийн үйл ажиллагааны зорилгод хүрэхийн тулд дараах эрхийг эдэлдэг.

·                  Компани хязгааргүй орших,

·                  Компани өөрийн нэрийн өмнөөс  шүүх арбитрт нэхэмжлэгч хариуцлагчаар оролцох,

·                  Засаглалын  байгууллагаас хараат бус байх,

·                  Компани тамга тэмдэгтэй байх, түүнийг өөрчлөх, шинэчлэх, хэввлэмэл хуудас хэрэглэх эрхтэй,

·                  Худалдан авах, бэлэглэх зэрэг хуульд заасан аргаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө олж эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эд хөрөнгө байгаа газраас үл хамааран түүний ашиг орлого үр шимийг хүртэх,

·                  Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,  барааны тэмдэг,  ноу-хауг эзэмших ашиглах, захиран зарцуулах бусдад ашиглуулах,

·                  Өөрийн нэрийн өмнөөс хувьцаа облигаци гаргах,

·                  Өөрт олгогдсон эрхийн хүрээнд гэрээ байгуулах, тодорхой асуудлаар итгэмжлэл олгох,

·                  Хөрөнгө оруулалтыг хуулиар хориглоогүй салбарт хийх,

·                  Өөрийн дотоод дүрмийг  батлах, өөрчлөлт оруулах,

·                  Компанийн удирдлага эрх бүхий албан тушаалтныг сонгох томилох,

·                  Олон түмэнд тустай, нийгэмд ашигтай ямар нэг хандив, дэмжлэг туслалцаа үзүүлэх

·                  Бусад компанийн хувьцаа, облигаци, үнэт цаасыг худалдан авах,

·                  Бусад этгээдүүд тодорхой  этгээдийн өмнө хүлээх үүргээ  гүйцэтгэх талаар баталгаа гаргах эрхтэй. Өөрт  ашигтай гэж үзсэн үед  зээл олгох, батлан даалт гаргаж өгдөг,

·                  Эдийн засгийн гадаад  харилцаанд бие даан оролцох

 

Үүнээс үзвэл компани гэдэг нь  аж ахуй эрхлэх  өргөн боломж юм. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компаниуд 1995 онд батлагдсан Нөхөрлөл компанийн хуульд зохицон байгуулагдсан юм.  Уг хуулийн дагуу “ Хувьцаат компани гэдэг нь  дүрмийн сан нь нэг  бүрийн нэрлэсэн үнэ бүхий тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хүлээсэн үүргээ өөрийн эд хөрөнгөөр хариуцдаг, гишүүн нь гагцхүү эзэмшиж байгаа  хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг хуулийн этгээдийг хэлнэ.”  Тэгвэл 1999 оны 07 сард батлагдан 2000 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн компанийн тухай хуулиар “Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани”  хэмээн тодорхойлжээ.

Эдгээр тодорхойлолтууд нь  зарчмын хувьд төдийлөн ялгаатай бус  хэдий ч зарим  нэг нь  нөгөөгийнхөө алдааг зассан, оновчтой зохицуулалт болж чадсан юм.  Тодруулбал эхний тодорхойлолтод  “дүрмийн сан”  гэсэн ойлголт дурьдагдсан байхад хоёр дахь тодорхойлолтод энэ томьёоллыг хэрэглэсэнгүй.

1994 онд шинэчлэн найруулсан иргэний хуулийн 32 дугаар зүйлд “Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөнөөс  бүрдэх дүрмийн сантай, хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр хариуцдаг гишүүн нь гагцхүү дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг хуулийн этгээдийг компани гэнэ”  гэж тодорхойлжээ.

     Эндээс үзвэл компанид дүрмийн сан, өөрийн хөрөнгө гэсэн  хоёр  өөр ухагдахуун хэрэглэгдэж байна. Эдгээр нь нэг утга бүхий  хоёр өөр үг үү эсвэл хоёр өөр утга бүхий хоёр  өөр үг үү, эсвэл бүр бие биедээ багтсан ойлголт уу гэдэгт ямар нэгэн хууль зүйн тайлбар байдаггүй. Гэвч үүнийг өөрийн хөрөнгөд  дүрмийн сан багтдаг гэж тайлбарлах нь олонтаа байдаг.

     1999 оны компанийн  31.1-д “компанийн балансад тусгагдсан биет ба биет бус хөрөнгийн нийт дүнгээс компанийн өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг нь өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө гэнэ” гэж тодорхой зааж өгсөн нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгө буюу дүрмийн сан /хуучин хуулиар/, өөрийн хөрөнгө хоёрыг нэг зүйл гэдгийг хуулийн заалтаар баталгаажуулж өгсөн юм. Үүнтэй ижил тодорхойлолт “Дампуурлын тухай хууль”-д  тусгагдсан байдаг.

     1995 оны хуулиар  хязгаарлагдмал хариуцлагатай компанийг дараах байдлаар тодорхойлсон. “Дүрмийн сан нь ноогдол хувьд хуваагддаг, хүлээсэн үүргээ өөрийн эд хөрөнгөөр хариуцдаг, гишүүн нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг хуулийн этгээдийг хязгаарлагдмал хариуцлагатай компани  гэнэ” гэж тодорхойлсон  бол 1999 оны Компанийн хуулиар “Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай компанийг  хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ”  хэмээн тодорхойлжээ.

Тус тодорхойлолтуудад харьцангуй ялгаа ажиглагдаж байна. 1995 оны Нөхөрлөл компанийн  хуулийн дагуу  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа гаргах эрхгүй бөгөөд дүрмийн сан нь ноогдол хувьд хуваагдаж байхад 1999 оны компанийн хуулийн дагуу хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө  нь хувьцаанд хуваагдаж байна. Харин шинэ хуулиар тодорхойлсон  хувьцаат компаниас хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа захиран зарцуулах эрх нь хязгаарлагдмал байдгаараа буюу нийтэд чөлөөтэй арилжаалагддаггүйгээрээ, тодруулбал  нийтийн болон хувийн компанийн шинжийг тус бүрдээ агуулснаараа өөр хоорондоо ялгагдаж байна.

1999 оны компанийн хуулийн дагуу  хувьцаат компанийн үүсгэн байгуулагчид 50-иас доошгүй байх ёстой. Хувьцаат компани  нь хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзалгүйгээр өөрийн эзэмшлийн хувьцааг чөлөөтэй захиран зарцуулна.

Хязгаарлагдмал хариуцлагатай  компанийн хувьд

1.                Хаалттай захиалгын үндсэн дээр хувьцааг худалдана.

2.                Бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгоно.

3.                Хувьцааг худалдан авах хувьцаа эзэмшигч нь авах болсон тухайгаа компанид бичгээр мэдэгдэнэ.

4.                Авахгүй бол хувьцааг худалдан авах эрх компанид шилжинэ. /Мэдэгдлийн хугацаанаас хойш ажлын 5 хоногийн хугацаатай/

5.                Компани хугацаандаа аваагүй үед гуравдагч этгээдэд хандах эрхтэй.

Ийнхүү өнөөдөр үйлчилж буй компанийн хуулиар  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ноогдол хувийг бусдад худалдах, шилжүүлэх тусгай журмыг тогтоож өгсөн.

     Худалдагдаж байгаа ноогдол хувийг тухайн компанийн гишүүд тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.

 

 

 

                           

     Гишүүн           Ноогдол хувь -Гуравдагч этгээд

 

                             Зөвшөөрөл /бусад гишүүд/

 

В. Компанийг үүсгэн байгуулах

 

Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар байгуулж болно. Түүнчлэн Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийн төр хүлээнэ.  Хувьцаат компанийг үүсгэн байгуулахад дараах үе шатыг дамжина.

 

1.      Төслөө боловсруулж хувьцааны захиалга авах үе шат

2.      Дүрмээ баталж, үүсгэн байгуулах хурлаа хийх үе шат

3.      Компанийг бүртгүүлэх үе шат

 

Төслөө боловсруулж хувьцааны захиалга авах үе шатанд төсөл хэмээх баримт бичгийг боловсруулах бөгөөд ийм баримт бичиггүйгээр Компани үүсгэн байгуулагдах боломжгүй. Учир нь Компанийг үүсгэн байгуулахад шаардагдах эд хөрөнгийг хуримтлуулах асуудал дээрх төсөл хэрэгжсэнээр шийдэгдэнэ. Компанийг үүсгэн байгуулахад 10 сая төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө үүсгэн байгуулагчдад анхнаасаа байх ёстой мэт ойлголт манай иргэдийн дунд нийтлэг байдаг. Гэтэл энэ асуудлыг төсөл боловсруулах замаар компанийг үүсгэн байгуулах явцдаа  шийдвэрлэх боломжийг хуулиар олгосон байдаг.

Хувьцаа гарган нийтэд санал болгон худалдаалахтай холбогдож бий болох материаллаг болон бусад зардлыг гаргах хэмжээний хөрөнгө үүсгэн байгуулагчдад байгаа тохиолдолд компани үүсгэн байгуулах ажлыг эхлэх бүрэн бололцоотой юм. Учир нь хувьцаа хэмээх хөрөнгийг татаж хуримтлуулах чиг үүрэг бүхий үнэт цаас гаргаснаар компани өөрсдийнхөө гишүүдийг тодорхойлж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох юм. Үүний тулд төсөл боловсруулах үүргийг үүсгэн байгуулагчид хүлээнэ. Компаний тухай хуулийн 13-ийн 2-т зааснаар төсөлд дараах асуудлыг тусгана.

 

1.      Эрхлэх үйл ажиллагааны төрөл

2.      Хувь нийлүүлсэн хөрөнгийг төлөвлөсөн хэмжээ

3.      Зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнэ

4.      Шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагаагаа явуулах хугацаа

5.      Төлөвлөсөн ашгийн хэмжээ

6.      Захиалга эхлэх дуусах хугацаа   зэргийг төсөлд заавал тусгасан байна.

 

Төслийг хуулиар тогтоосон шаардлагын дагуу боловсруулсны эцэст Үнэт цаасны хорооноос үнэт цаас гаргах зөвшөөрөл авснаар хувьцааны захиалгыг хөрөнгийн биржээр дамжуулан авч эхэлнэ. Ингэхдээ захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн овог нэр, захиалсан хувьцааны төрөл, ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлийг тусгасан байна.

Төлбөр хийгдсэн хувьцааны үнийн дүн компанийн хөрөнгийн доод хэмжээнд хүрвэл үүсгэн байгуулагчид компани үүсгэн байгуулах тухай хурлаа зарлана.  Ийнхүү компанийг үүсгэн байгуулах 2 дахь үе шат эхэлнэ.

 

Үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд :

 

1.      Компанийг байгуулах тухай шийдвэр

2.      Компанийн дүрэм батлана.

3.      Зарласан болон гарах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ.

4.      Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин урамшууллын хэмжээг тогтоох.

5.      Хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин урамшууллын хэмжээг тогтоох.

6.      Компани үүсгэн байгуулахад гарсан зардлыг нөхөн олгох журам

7.      Захиалсан хувьцааны төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах хугацаа

1995 оны Нөхөрлөл Компаний хуулийн дагуу дээрх асуудлыг шийдвэрлэн хурлыг зохи


бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2007-09-17 өдөр 18:16
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (47) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Kompani baiguulahad yu yu hergtei baidag we helj ogch tus bolooch 88039979
Бичсэн: Зочин 16:17, 2018-11-24 | Холбоос | |


Би хувиараа юм хийдэг юмаа тэгээд аан байгуулах гэсин надад туслаач утас 88653545
Бичсэн: Зочин 11:15, 2018-04-18 | Холбоос | |


Сайн байн уу танаас зөвлөгөө авах боломжтой юу 95380608
Бичсэн: Зочин 21:29, 2016-08-15 | Холбоос | |


sn bnuu bi juulcind bainga yawdag yumaa my ooiin ezemshiliin 8 awto mashiin bn a bi kompani baiguulij tomruulj teewr hiideg boloh gsn yuma nadd tuslaach yaj hariu ognvv utas 95050918
Бичсэн: Зочин 09:16, 2016-04-09 | Холбоос | |


hi sain baitsgaan uu? nadad gadaadiin horong oruultai kompany yaaj baiguulah talaar holboo barai ch 99950303
Бичсэн: nuts 14:03, 2016-03-08 | Холбоос | |


HARIULJ OGCH TUS BOLOOCH
1.KOMPANIIG BVRTGVVLEHED 5 TORLIIN BICHIG BARIMT BVRDVVLDEG YAMR YMAR BICHIG BARIMT BVRDVVLEH WE
2.HUWITSAAT KOMPANIIG BVRTGEH ODOR TVVNII OORIIN HORONGO 20 SAY TOGROGOOS DEESH BAIH UU
3.HYZGAARLAGDMAL HARUITSLAGATAI KOMPANIIG BVRTGEH ODOR TVVNII VNDSEN HORONGO BAS 1 SAY ESWEL TVVNEES DEESH BAIH SHAARDLSGATAI YU
4.HUWITSAAT KOMPANIIG VVSGEN BAIGUULAGCHDIIN TOO 50 S DEESH BAIHUU
Бичсэн: MIKI 16:46, 2015-09-13 | Холбоос | |


Сайн байна уу? Гадаадын иргэнийг Монгол улсын ХХК-д гишүүнээр авч болдог уу? Эсвэл заавал гадаадын хөрөнгө оруулалттай л компани байх ёстой юу? Эсвэл хувьцаа эзэмшигчээр бүргүүлдэг юм болов уу? Хэлж өгч туслаач. Баярлалаа.
Бичсэн: Зочин 12:24, 2015-03-12 | Холбоос | |


Сайн байн уу, төрийн бус байгууллагыг хуучин нэрээр нь компани болгож өөрчлөх боломж байдагын болуу энэ талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ хэлж өгч туслаач
Бичсэн: Зочин 11:02, 2015-03-05 | Холбоос | |


kompani baiguulahad zuwluguu ugnu
unegui utac 96538523
Бичсэн: doogii (зочин) 12:34, 2014-12-04 | Холбоос | |


kompani baiguulahad zuwluguu ugnu
unt tulburgui
Бичсэн: doogii (зочин) 12:30, 2014-12-04 | Холбоос | |


ХХК байгуулах гэсэн юмаа хаана ханддаг юм бэ
туслаач хүмүүсээ
Бичсэн: Зочин 12:32, 2014-10-14 | Холбоос | |


ooo tnks dahiad towchlood ogohgui de zaza odoo yahaw инээх
Бичсэн: Зочин 05:02, 2014-10-02 | Холбоос | |


Sain bna u bi barulgiin uil ajilga yvuuldag 10 hunii bureldehuuntei bag bguulj ajiluulah gsen chin zaaval kompani bh shaardlagtai gd bna nadad tuslaach haana yaj handah ve
Бичсэн: Зочин 12:47, 2014-06-11 | Холбоос | |


ХХК-ны гүйцэтгэх захиралаас гадна ерөнхий захирал байж болох уу
Бичсэн: Зочин 14:00, 2014-06-04 | Холбоос | |


hi humuusee kompani avah gesen yumaa, XXK bga Guitsetgeh zahiral kompania tusdaa ooriinhoo ner deer avna genee, uurchilj avhuu,
Бичсэн: Зочин 17:30, 2014-05-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments